Малын бүлэг хулгайчдын хэргийг шүүхээр шийдвэрлэжээ
Олон удаагийн малын хулгайн үйлдэлтэй Хэнтий аймгийн харьяат Н, Б, Ц, Г, Ц нарт хоёроос есөн жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэжээ.
Хэргийг тодруулбал, тэд27 удаагийн үйлдлээр бүлэглэн, машин механизм ашиглаж 2018, 2019 онд тус аймгийн Өмнөдэлгэр, Баянмөнх, Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан, Дэлгэрхаан сумын нутгаас нэр бүхий 30 иргэний 101 тооны бод, 11 тооны бог малыг хулгайлсан байна. Ингэснээр бусдад 71.7 сая төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоожээ.
Тус хэрэгт Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Ганхуяг мөрдөн шалгах ажиллагааг явуулж, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Бямбадорж хяналт тавин яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хүргүүлсэн байна.