Хоёр иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлав

Асуумж, хяналт тандалтаар хоёр иргэнийг сэжигтэй тохиолдлоор тусгаарлан эмнэлгийн байгууллагад шилжүүлж, 94 иргэнийг ажиглан тусгаарлахаар Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой комисст шилжүүлсэн байна. Мөн тээврийн хэрэгсэл, иргэдийн гар тээшинд халдваргүйжүүлэлт хийлээ.