ОХУ-аас 740 оюутан, иргэдийг татан авав

Мэргэжлийн хяналтын байгууллагын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагчид тусгай үүргийн нислэг болон газраар татан авах үед хяналт тавьж оюутнуудын биеийн халууныг хэмжих, эрүүл мэндийн асуумж бөглүүлэх, тандалт хийх ажлыг зохион байгуулж, сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлан эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн.
Алтанбулаг боомтоор оюутан, иргэдийг удаан хүлээлгэхгүйгээр татан авах ажиллагааг шуурхай, мэргэжлийн өндөрт түвшинд халдвар хамгааллын дэглэмийн чанд мөрдүүлэн зохион байгуулах зорилгоор НМХГ, Буянт-Ухаа ХМХА-наас улсын байцаагчдыг нэмэлтээр томилон ажиллуулж, мэргэжлийн албадтай нягт хамтран ажиллаж оюутнуудыг татан авах ажиллагааг амжилттай гүйцэтгэлээ. Тус боомтоор татан авсан иргэдийг Сүхбаатар өртөө хүртэл тусгай үүргийн автобусаар тээвэрлэн, Сүхбаатар өртөөнөөс галт тэргээр Улаанбаатар хот руу тээвэрлэж ажиглах байруудад хүргэж тусгаарлаад байна.