Чингэлтэй дүүргийн засаг дарга Н.Батсүмбэрэл Вьетнам улсаас монгол улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Уулзалтын эхэнд Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл БНСВУ-тай харилцан хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ илэрхийллээ. Манай улс Вьетнам улстай дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой өнгөрсөн жил тохиосон. Хоёр орны найрамдалт харилцан хамтын ажиллагаа үүнээс ч өмнө олон жилийн түүхэн харилцаатай гэдгийг тодотгосон юм. Чингэлтэй дүүрэг БНСВУ-ын ЭСЯ-ны дэмжлэгээр Хо Ши Мин хотын Тхү Дүк дүүрэгтэй харилцан хамтын ажиллагаатай. Цаашид аж үйлдвэр, худалдаа үйлчилгээ, боловсролын чиглэлээр түлхүү хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Засаг дарга Н.Батсүмбэрэл уламжиллаа.
БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд хатагтай Доан Тхи Хыөн Вьетнам, Монгол хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарыг хамран, өргөн хүрээнд амжилттай хөгжиж байгаа. Үйлдвэрлэл үйлчилгээ, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих хүрээнд чухал төсөл, хөтөлбөрүүдийг Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ онцлон дурдлаа.