“Цөмийн технологи - цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдэвт сарын аян

Сарны аяны хүрээнд:
• Цөмийн энергийн салбарт үйл ажиллагааг явуулж аж ахуйн нэгж, байгууллага болон иргэдэд цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаарх эрх зүйн орчныг сурталчлах, сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулах, зөвлөгөө, мэдээлэл хүргэх,
• Цацрагийн аюулгүй байдлыг хангуулах чиг үүрэг бүхий төрийн болон төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх,
• Ионжуулагч цацрагийн үүсгүүрийн тусгай зөвшөөрлийг олгох ажлыг хөнгөвчлөх IGOV цахим системийн ажиллагааг сурталчлах,
• Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтээр ундны ус болон барилга, байгууламжийн агаар дахь цацраг идэвхт хий РАДОНЫ хуримтлалыг тодорхойлох зэрэг 27 төрлийн ажил үйлчилгээг олон нийтэд хүргэнэ.
ЦӨМИЙН БОЛОН ЦАЦРАГИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЯНАЛТЫН ГАЗАР