“ Киви” нэгэн үдэш тайзнаа
Исгэлэн жимсний нэрээр нэрлэгдсэн KIWI хамтлагийн 17 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хугацаанд нийт дөрвөн гишүүн солигдсон бөгөөд хуучин гишүүн Б.Халиунаа хамтлагтаа эргэн иржээ. Тэд таван жилийн дараа “The night with KiWi” тоглолтоо хийж, нэгэн үдшийг өнгөрүүлэх гэж байна. Энэ сарын 18-нд “Зайсан хилл”-д тэд ойгоо тэмдэглэх бөгөөд олон хит уран бүтээлүүдээ хүргэхээр бэлдэж байгаа аж.
Өнгөрсөн хугацаанд хамтлагийн гишүүд ганцаарчилсан уран бүтээл дээрээ түлхүү ажилласан . Өвөрмөц дүр төрх, дахин давтагдашгүй дуу хоолойгоороо фэнүүдээ байлдан дагуулдаг Д.Уламбаярын хувьд дэлхийн алдартай шоу болох "Voice mongolia" тэмцээний шүүгчээр ажилласан. Тэрээр ирэх арваннэгдүгээр сарын 6-нд өөрийн бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Харин Б.Халиунаагийн хувьд Анхаатай хамтран хайрын тухай уран бүтээл туурвисаар эргэн хамтлагтаа нэгдлээ. Тэгвэл Ц.Намуунаа “Гүн цэнхэр” хэмээх шинэхэн уран бүтээлээ өлгийдөж аваад удаагүй байна.
ТӨР.МН