Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаагийн хүү Б.Энхбат ЖДҮХ сангаас зээл авч “угаасан” уу

АТГ-т шалгагдаж буй олны анхаарал татсан авлига, албан тушаалын гэмт хэргүүдийн талаар өчигдөр мэдээлэл өглөө. Тухайлбал, “Уран Сэлэнгэ” ХХК, “Цагийн эрч” ХХК, “Грийн тауэр” ХХК, “Намж Сод” ХХК, “Цамбагарав трейд” ХХК, “SAME” ХХК, “Жигүүрт хөсөг” ХХК, “TБМТ” ХХК гэсэн найман аж ахуйн нэгж ЖДҮХС-аас авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан гэдгийг мэдэгдлээ.

Тэгвэл эдгээрээс тэргүүн эгнээнд бичигдсэн “Уран Сэлэнгэ” компанийн талаар цөөн мэдээлэл хүргэе.

“Уран-Сэлэнгэ” компани нь Б.Энхбат гэх захиралтай бөгөөд ЖДҮХ сангаас 300 сая төгрөгийн зээл авч “угаасан” асуудлаар АТГ-д шалгагдаж эхлээд байна. Б.Энхбат нь Сэлэнгийн аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаагийн хүү юм. Г.Бямбаа нь 2004 оноос хойш тасралтгүй 15 жилийн турш аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажилласан нэгэн. Улмаар 2016 оны орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-ын дарга болжээ.


Тэрбээр ЖДҮХ сангаас хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Уран Сэлэнгэ” гэх компаниараа дамжуулан 2018 оны зургадугаар сарын 11-нд зээл авчээ. Энд анхаарал татаж байгаа нэг зүйл нь “Уран Сэлэнгэ” компани нь БНХАУ-ын “ШинШэнДа" гэх компанитай хамтын эрхтэй компани гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна. Харин Г.Бямбаагийн зүгээс ““Уран Сэлэнгэ” компани миний нэр дээр байдаггүй” хэмээн мэдэгдсэн байдаг. Гэхдээ хүүгийнх нь компани гэдгийг тодотгожээ. Мөн компанийн 50 хувийг Хятадын компани эзэмшдэг гэдгийг үгүйсгээгүй байдаг. Гэхдээ 2016 оны сонгуулийн өмнөх жил “Уран Сэлэнгэ” компанийн 40 хувийг Г.Бямбаа эзэмшиж байсныг түүнийг ХОМ-ээс харж болно. Харин сонгуулийн дараа өөрийн  эзэмшлээ хүүдээ шилжүүлсэн байдаг байна.
Ийнхүү аймагтаа нөлөө бүхий албан тушаалтай Г.Бямбаагийн хүү Б.Энхбат хятадын компанитай хамтарсан “Уран Сэлэнгэ” компанийнхаа нэр дээр их хэмжээний зээл авч, өндөр хүүтэй хадгаламжид хийсэн ёс зүйгүй асуудал хуулийн байгууллагын анхааралд өртлөө. Харин хүүдээ шилжүүлсэн компани нь ийнхүү хууль бусаар төрийн мөнгийг “угааж” байсныг Г.Бямбаа дарга мэдээгүй байна гэж мэлзэх нь утгагүй хэрэг. Учир нь хүүгийнхээ ёс зүйгүй асуудалд хариуцлага хүлээх нь хүний нэг нь Сэлэнгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа та шүү.


П.ГОО
Оллоо.мн
скачать dle 12.0

Холбоотой мэдээ