Нохойн хөтөчөөр зургаан алба хаагч бэлтгэгдэж, үнэмлэхээ гардан авлаа


Сургалтад НОБГ-ын харьяа Гал түймэр унтраах, аврах 26, 35, 65, 80, 28, 64 дүгээр ангийн зургаан алба хаагч нохой хөтлөгчөөр суралцаж төгсөж, “Аврагч, нохой-хөтлөгч” мэргэжлийн үнэмлэхээ гардан авсан юм.

Аврагчид эрэлч нохдод тээврийн хэрэгслүүдэд нохойны үнэрлэх чадварыг ашиглан ангийн гаралтай түүхий эдийг эрэн хайх, үзлэг хийх чадварыг эзэмшүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.





