С.ЦОГТБАЯР: АН хэн ч биш юу ч биш болчихлоо
Нийслэлийн Орон нутгийн сонгуульд АН, МАХН, Шинэ намтай эвсэл болон оролцож байгаа. Гэвч дээрх гурван намын эвсэл АН-ын намын гишүүд, дэмжигчдийн бухимдлыг төрүүлж байна. Шог зурааач С.Цогбаяр гэхэд АН-ыг үзэл баримтлалаасаа ухарч, АН хэн ч биш, юу ч биш боллоо хэмээн үзэж байгаа юм. Тэрээр " АН бол ир бяр нь тэгширсэн ид яваа улс төрийн томоохон хүчин. Энэ намыг дэмжигчгүй болгож, гишүүдээс нь салгалаа. АН-ыг юу биш болгочихлоо. Би 1990 оноос хойш АН-ыг идэвхитэй дэмжигч нарын нэг. Гэтэл энэ нам маань өөрөө үзэл баримтлалаасаа ухарч, эсрэг юм хийгээд байна. Намыг хэн ч биш болголоо. Гишүүдийг нь байхгүй болгочихлоо. Харамсаж байна. Чиний хайрлаж, чин сэтгэлээсээ дурлаж явсан эмэгтэй нэг өвгөнтэй нийлчихээд хог дээр гарчихсан архи уугаад байвал чи харамсана биз дээ” хэмээн ярилцлага өгчээ.