УИХ-ын Тамгын газар сонгуулийн сурталчилгаанд мөнгө зарцуулсан уу?
УИХ-ын Тамгын газар, хэвлэл мэдээллийн салбарын ТББ-ууд хоорондын нийт 170 сая төгрөгийн гэрээний гүйлгээ Шилэн дансанд бүртгэгджээ. Энэ гүйлгээг УИХ-ын сонгуулийн өмнө хийсэн байна.
Төсөв хэмнэж, эдийн засгаа сэргээхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ хэмээн УИХ Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийж 4.8 ихнаяд төгрөгийн алдагдалтай баталсан.
Гэвч хэмнэлт нь хэрээс хэтэрсэн төрийн байгууллагууд цөөнгүй байгааг Шилэн данс гэрчилнэ.
Шилэн данснаас харахад, ХХБ-аар дамжуулан "Гурван арван нэг сэтгүүлчдийн клуб, Телевизүүдийн холбоонд тус бүр 80-90 сая төгрөгийг шилжүүлжээ. Тэгэхээр 170 сая төгрөгийг УИХ-ын Төсвийн ерөнхийлөн захирагч Г.Занданшатар сонгуулийн сурталчилгаанд зарцуулсан гэж хардахад хүргэж байгаа юм.
Иймд Г.Занданшатар та 170 сая төгрөгийн шилжүүлгийн талаараа тайлбар өгнө үү!!!
Эх сурвалж: Guren.mn