Улсын бүртгэлээс олгодог архивын лавлагааг харьяалал харгалзахгүй дүүргээс олгоно

Үүнд, иргэний, эд хөрөнгийн эрхийн, хуулийн этгээдийн архивын лавлагаа болно.Түүнчлэн Төрийн цахим үйлчилгээний ТҮЦ машинаас иргэний баримтын архивын 6 төрлийн лавлагаа, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн архивын лавлагаа тус бүр 2 төрөл, нийт 10 төрлийн лавлагаа авч байна.Дээрх үйлчилгээг дүүрэг, төвүүдэд шилжүүлснээр Улсын бүртгэлийн үйлчилгээний II байр /”100 айл”/-наас олгодог архивын лавлагааг 2020 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоох болсныг анхаарна уу.
9 дүүрэг болон 6 төвөөс авах иргэний баримтын архивын лавлагааны төрөл:Төрсний бүртгэлийн;Үрчилсний бүртгэлийн; Овог, эцэг /эх/ -ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлийн;Эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн;Гэрлэсний бүртгэлийн;Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн;Гэрлэлт бүртгэлгүй тухай;Нас барсны бүртгэлийн;Төрөл садангийн;ХААТР-1 маягтын /2 төрөл/Цахим үнэмлэхийн; Байнга оршин суугаа хаягийн;Иргэний үнэмлэх аваагүй тухай;Зураг баталгаажуулалт;Үндэсний энгийн гадаад паспортын /3 төрөл/Засвар өөрчлөлтийн бүртгэлийн;Регистрийн дугаарын;Регистрийн дугаар сольсон тухай;Гэрлэлт сэргээсний бүртгэлийн;Эх нотлох баримтаас хуулбар олгох9 дүүрэг болон 6 төвөөс авах хуулийн этгээдийн архивын лавлагааны төрөл:Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн талаарх лавлагаа Итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болон гүйцэтгэх удирдлагын талаарх лавлагаа Хуулийн этгээдийн хаягийн лавлагаа Хуулийн этгээд татан буусан эсэх Хуулийн этгээдийн нэр, хэлбэр өөрчлөгдсөн талаарх Тухайн иргэний нэр дээр хуулийн этгээд бүртгэлтэй эсэх лавлагааwww.burtgel.mn сайтаас:
Иргэний – 14,Эд хөрөнгийн – 2,Хуулийн этгээдийн – 7ТҮЦ машинаас:Иргэний – 6Эд хөрөнгийн эрхийн – 2Хуулийн тэгээдийн – 2