Ерөнхий сайд аа, Буйр нуурыг хамгаалах нэрээр мөнгө “хүүлэгч” М.Бадамсүрэнгээ авна уу

 Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээс хамт олон нь хийгээд нутгийн иргэд нь залхаж, зайлуулахын түүс болжээ. Саяхан болсон орон нутгийн сонгуулийн үр дүнгээр тус аймагт МАН ялалт байгуулсан. Үүнтэй зэрэгцэн төв намын штабаас нь ялалт байгуулсан аймаг, сумдад тухайн үүрийн дарга нарыг улираан Засаг даргын албыг нь “өгөх” өнгө аястай мэдээлэл ч хийсэн. Энэ тухай сонссон дорнодчууд сонголтондоо харамсаж амаа барьж байна. Учир нь тус аймгийн сонгогчид Дорнод аймгийн МАН-ыг дэмжсэн ч М.Бадамсүрэнг бол өөрчлөх хүсэлтэй байгаа аж.Түүгээр ч зогсохгүй мань хүн хэзээ мөдгүй “дээлээ нөмрөх” магадлалтай гэнэ. Тодруулбал, М.Бадамсүрэн аймагтаа бараг л эзэн сууж, хууль, шүүхийн дээр сандайлчхаад хулгай луйвраа цэцэглүүлж буйг нь мэдэх хүн олон болжээ.Уг нь энэ талаар өнгөрөгч наймдугаар сарын 10-нд М.Бадамсүрэнтэй холбоотой хууль бус үйлдлүүдийг нь шалгуулахаар АТГ-т газарт өргөдөл өгөгдсөн ч өнөөг хэр нь аниргүй, хав дарагдсаар байгаа гэх мэдээлэл бий. Тодруулбал, мань дарга өөрөө эрх мэдлээ нэмэгдүүлэхийн тулд аймгийнхаа Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх нэгдүгээр гарын үсэг зурдаг Гантулга гэгч хэлтсийн даргыгаа элдвээр гоочилж, дарамталсаар ажлаас нь халсан байна. Үүний гол зангилаа нь Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх сангийн 1 тэрбум төгрөгийг өөрийн дураар захиран зарцуулах гэсэн хэрэг. М.Бадамсүрэн Гантулгыг халснаасаа хойш, 2018-2020 онд зарлагын баримтгүй, учир нь тодорхойгүй олон ажил хийсэн гэх нэр зүүсэн. Тухайлбал, аймгийн аудитын газраас нь энэ оны эхээр 3-9 тэрбум төгрөгийн зөрчилтэй гэсэн дүгнэлт гаргаж байсан нь олон нийтийн сүлжээгээр багагүй шуугиан тарьж байсныг уншигчид санаж буй биз ээ.Энэ бол 1 тэрбум төгрөгийн асуудал. Мань хүн бүр 3-4 тэрбум төгрөгийг жишим ч үгүй зарцуулдаг. Тодруулбал, Засаг дарга болсноосоо хойш жил бүр орон нутгийн хөрөнгө оруулалт, Орон нутгийн хөгжлийн сангийн 3-4 тэрбум төгрөг М.Бадамсүрэнгийн мэдлийнх болсон гэхэд хилсдэхгүй. Түүнчлэн Буйр нуурын усыг хамгаалах, цэвэрлэх, урсац нэмэгдүүлэх нэрийдлээр сүүлийн гурван жилийн хугацаанд 15, 40, 70 сая төгрөгийн төсөв зохиож, зарцуулсан ч ажил нь нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй, найзуудынхаа компанид шилжүүлж, хамтран “хүртсэн” гэх мэдээлэл дорнодчуудын дунд “нисэх” болжээ.Мөн Буйр нуурын эрэг ормыг хамгаалан, тохижуулна хэмээн 10 сая төгрөг зарцуулсан ч бас л тодорхой зүйл үлдсэнгүй. Харин ч бүр онцгой байдлын албаны ажилчдын барьсан байшингуудыг барьсан хэмээн нэр зүүж, хийдүүлсэн гэнэ.М.Бадамсүрэн Дорнодод засаглахдаа бусдын ажлыг булааж, нэр зүүхдээ гаршсан нэгэн. Жишээлбэл, жил бүр цөөрөм байгуулна гэж 250 сая төгрөг зарцуулдаг ажээ. Үүнийгээ аймгийн ИТХ-ын төлөөлөгч Мөнх-Оргилын компаниудаар гэрээ хийлгэж, санхүүжилтийг нь гаргуулсан ч хийсэн ажил бас л үгүй. Тиймээс Матад болон Хэрлэн сумдын иргэд үүнд нь бухимдаж, байнга шахам гомдол гаргадаг ч тусыг эс олдог гэнэ. Арга ч үгүй биз сүүлийн жилүүдэд бороо, ус багатайгаас тус нутагт зээр усгүйдэж, харангадан, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хэмжээнд тулаад буй. Хэрэв Засаг дарга нь сэтгэлээсээ, үгүй ядаж хуулийн дагуу ажиллаж хэдэн цөөрөм байгуулсан бол хүн, мал, амьтны зоо тэнийх л байсан болов уу. Ер нь М.Бадамсүрэнг дорнодын их тал, Буйр нуурын нэрээр өөрөө болоод ах, дүү, найз нөхдөө хөлжүүлэгч гэдгийг нь нутгийн иргэд мэддэг болсон тул ийнхүү энэ удаа Засаг дарга, ИТХ-ын дарга зэрэг эрх мэдлийг өгөхгүй байхыг хүсэх болсон нь дээрх үйл явцуудаас илэрхий харагдана.Хамгийн хачирхалтай нь олон нийтийн зүгээс наймдугаар сард М.Бадамсүрэнг АТГ-т шалгуулах хүсэлт өгсөн ч чимээгүй байсаар сонгуульд оролцох эрх олгож, одоо бүр дахин Засаг дарга болгох санаархал явагдаж байгаа бололтой. Арга ядсан дорнодчууд М.Бадамсүрэнгээс л салж байвал нутгаа гэсэн сэтгэлтэй хэн ч байсан яах вэ гэх болжээ. Олон нийтийн эрхийг хангаж чадахгүй, дахиад дээр нь нутаг, усаа ч хамгаалж чадахгүй засаг ноёнтой дахин 4 жил болохыг тэд хүсэхгүй байгаа аж. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх та, М.Бадамсүрэнгийн шуналыг дарж, дорнодчуудын хүсэлтийг хүлээн авна уу.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ