Олон нийтийн цагдаагийн тоог нэмлээ

Дорнод аймагт өнөөдрийн байдлаар орж гарах постууд дээр олон нийтийн 11 цагдаа үүрэг гүйцэтгэж байгаа юм. Үүнийг ахин есөөр нэмэгдүүллээ.
Тодруулбал, дээрх нэмж томилж буй олон нийтийн цагдаа нарыг махны захууд, "Шүр" зах, гудамж талбайн эргүүлд болон гурван суманд томилсон байна. Түүнчлэн аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн постуудаар биечлэн явж, Баянтүмэнгийн гүүр чиглэлийн авто замын хяналтын постод үүрэг гүйцэтгэж буй олон нийтийн цагдаагийн цалин урамшууллыг нэмэх, ажлын байрны орчин нөхцөл, дотор гадна талын гэрэлтүүлгийг сайжруулахыг холбогдох байгууллагуудад үүрэгдэв.
Мөн Хэрлэн голын зүүн, баруун гүүрний хяналтын постуудын байрыг засварлах хөрөнгийг аймгийн төсөвт тусгаж, одоогоор засварын ажил үргэлжилж байгаа гэв. Ташрамд дуулгахад, Чойбалсан-Өндөрхаан чиглэлийн автозам, Хэрлэн голын Ялалт гүүрээр зорчсон жолооч нараас хураамж авдаг байх талаар иргэдээс санал хүсэлт гарах болсон юм. Энэ талаар тодруулахад, дээрх автозам, гүүр нь улсын чанартай учраас хураамж авах, төвлөрүүлэх, захиран зарцуулах эрх зөвхөн Зам, тээврийн яаманд бий гэсэн хариу өглөө.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ