“Гэр бүлийн зөвлөгөөн”-ийг зохион байгуулав


Энэ хүрээнд Насан туршийн боловсролын төвийн мэргэжилтнүүд алба хаагчдын 8-14 насны хүүхдүүдэд “Угийн бичиг хөтлөх”, “Хуримтлал бий болгохын ач тус”, “Цаг төлөвлөлт”, “Тогтвортой хөгжил” сэдвээр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтнүүд алба хаагч, гэр бүлийн гишүүдэд “Хүүхдийн эерэг хүмүүжлийн аргачлал” сэдвээр танхимын сургалтыг явуулсан юм.
Зөвлөгөөний үеэр алба хаагчдын гэр бүл, хүүхдүүдийн дунд “Аав, ээж, би”, “Олс таталт”-ын тэмцээнийг зохион байгуулж, шалгарсан гэр бүлийг шагнаж урамшууллаа. Мөн алба хаагчдын гэр бүлийн гишүүдээс гаргасан санал, хүсэлтийг авч, эцэг эхийн зөвлөлийн цаашдын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахаар төлөвлөөд байна гэж Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.