2020 оны эхний хоёр сард гэр бүлийн хүчирхийллийн 170 гэмт хэрэг бүртгэгджээ
Улсын хэмжээнд 2020 оны эхний хоёр сард гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 170 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 143 хэргээр буюу 45.7 хувиар буурчээ. Харин гэр бүлийн хүчирхийллийн улмаас 1911 зөрчил шалгасан нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 48.7 хувиар өссөн үзүүлэлт юм байна. Мөн гэр бүлийн хүчирхийллийн зөрчлийн улмаас 1263 хүнийг баривчлах шийтгэл ногдуулсан нь өмнөх оны мөн үеийнхээс 87.4 хувиар өссөн үзүүлэлт ажээ.