“Дулаалга” төслийн явцтай танилцлаа

Монгол Улсын “Агаарын тухай” хууль, Засгийн газрын 2017 оны “Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөр батлах тухай” 98 дугаар тогтоол, 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоол, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2018 оны 18/02 дугаар тогтоол, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны “Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө батлах тухай” 17/10 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Чингэлтэй дүүргийн нутгийн захиргааны байгууллага нь төрийн болон ТББ, хувийн хэвшлийн олон байгууллагатай хамтран ажиллаж байна.
Энэхүү ажлын хүрээнд 2020 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс “ДУЛААЛГА” төслийг FONDATION Abbe Pierre, PADEM Олон Улсын байгууллага болон Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн дэмжлэгтэйгээр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны тавигдах шаардлагад нийцсэн зорилтот бүлгийн 23 өрхийн гэр, сууцыг дулаалах, эко жорлонтой болгох төслийн ажил эхлүүлсэн бөгөөд төслийн ажлын явц, бодит үр дүн, хэрэгжилтийн явцтай Дүүргийн Засаг даргын Төсөл хариуцсан Орлогч Ж.Чимэдцогзол танилцлаа.
Төсөл хэрэгжсэнээр тухайн айл өрхүүдийн амьдралын чанар дээшилж, агаарын болон хөрсний бохирдол зохих хэмжээгээр буурах, улмаар иргэд өөрсдөө төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дадлага туршлагатай болсны зэрэгцээ түр ажлын байртай болж өрхийн орлогоо нэмэгдүүлсэн талаар Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны Засаг дарга П.Идэрцагаан болон Монголын Эмэгтэйчүүд Сангийн Гүйцэтгэх захирал Б.Эрдэнэчимэг, Хөтөлбөрийн Менежер Д.Буянжаргал нар онцолсон бөгөөд төсөлд хамрагдсан иргэдтэй уулзахад сэтгэл хангалуун байгаа гэдгээ илэрхийлээд олон айл өрхийг цаашид төсөлд хамруулахыг хүсч байлаа.Төслийн ажил цаашид үргэлжлэх бөгөөд зарим асуудлууд дээр Төрийн байгууллагын зүгээс хэрхэн оролцох талаар харилцан санал солилцлоо.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ