Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүнийг дэмжлээ
УИХ-ын Байгаль, орчин хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааныг өмнөх парламентад даргалж байсан УИХ-ын гишүүн Х.Болорчулуун удирдаж явууллаа. Хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэн дэмжсэн байна. Тус хорооны бүрэлдэхүүнд Б.Баярсайхан, Г.Ганболд, Б.Саранчимэг, Ц.Туваан, Ж.Чинбүрэн, Г.Дамдинням нар багтжээ.
Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо нь улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах асуудлаарх хууль тогтоомжийн биелэлтийн асуудлыг хэлэлцэх чиг үүрэгтэй ажилладаг.