Төрийн дээд одон медаль гардууллаа
Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар нийслэл, дүүргийг хөгжүүлэх үйлсэд идэвхийлэн, эрхэлсэн ажилдаа олон жил бүтээлтэй ажилласан иргэдийг Монгол улсын төрийн одон медалиар шагнаж урамшууллаа.
Төрийн одон медалийг Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл гардуулан өгч нийслэл хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн ойн мэндийг хүргээд ажил хөдөлмөрийн өндөр амжилтыг хүсэн ерөөлөө.