Испани дууны О.Баяржаргал хүүхэн болгонтой хөөцөлдөж "хөлөө хугалчих" шахам гүйж явна
Испани хэлээр өөрийн төрөлх хэл мэт дуулдаг дуучин манайд тун ховор. Тэр дундаа Испани хэлнээ латин америк, пламинго стиллээр дагнан уран бүтээлээ туурвидаг дуучин О.Баяржаргалаас өөр байхгүй гэхэд хилсдэхгүй. Монгол рок поп урлаг луу алхаж яваа дуучин О.Баяржаргал саяхан нэгэн содон уран бүтээлээрээ сонсогчдийнхоо чихийг мялаасан гэнэ шүү. Үзэсгэлэнт бүсгүйчүүд , эмэгтэйчүүдээ магтан дуулсан дараах уран бүтээл 1963 онд бүтээгдсэн "Ээ дээ энэ хүүхнүүд үү" киноны дан хөгжмийн хэсгээс сэдэвлэн бүтээсэн аж. Үргэлж шинэ, шинэлэг бүхнийг эрэлхийлэгч дуучин О.Баяржаргалын дээрх уран бүтээл, сонсогчдоос маш сайн үнэлгээ авсан гэнэ шүү. Учир нь үзэгчдийн хамгийн хайртай киноны хөгжмийг шинэ уран бүтээлдээ онцолсон нь хэн бүхэнд танил бөгөөд хуучны сайхан дурсамжыг сэргээж өгчээ.Испани дууны О.Баяржаргал хүүхэн болгонтой хөөцөлдөж "хөлөө хугалчих" шахам гүйж явна
Тэрээр уг уран бүтээлээ залуу дуучин Э.Гэрэлсайхантай хамтран дуулсан бол аяыг Төрийн хошой шагналт Л.Мөрдорж,дууны үгийг Ч.Алтантүлхүүр зохиожээ. Харин дууны клипийг "TJ Entertainment" бүтээсэн аж.
Дээрх уран бүтээл нь Монголын хамгийн анхны жазз дуу гэж хэлж болох бөгөөд "Латин америк пламинго төрөл нь өөрөө маш тансаг урлаг. Тийм ч учраас илүү өвөрмөц байлгахыг хичээсэн. Миний шинэ уран бүтээлээс эрхэмсэг, донжтой байдал мөн сонсоход л бүжиглэмээр мэт хэмнэлийг мэдэрч болно" хэмээн тэрээр хэлж байсан юм.