Нийгмийн ажилтнуудын туршлага солилцох үйл ажиллагаа боллоо

Нийгмийн ажлын үйлчилгээг иргэдэд хүргэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замыг тодорхойлон салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, шинэлэг санал санаачилгыг дэмжих, харилцан туршлага солилцох, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн 1-19 дүгээр хороодын нийгмийн ажилтнуудын 2020 оны үйл ажиллагааны тайлантай танилцах, туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгууллаа.Үйл ажиллагаанд дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Цэрэн оролцож цаг үеийн байдлаар мэдээлэл хийж холбогдох үүрэг даалгавар өгөв. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүднээс согтууруулах ундаа худалдан борлуулах цэгүүдийн тоог багасгах, хараа хяналтыг чангатгах, архины хамааралтай өрхүүдэд сэтгэл заслын зэрэг холбогдох сургалтыг зохион байгуулах, үлгэр жишээ өрхүүдээр дамжуулан нөлөөллийн ажлыг зохион байгуулах, нийгмийн ажилтнуудын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх сургалтад хамруулах зэрэг ажлуудыг зохион байгуулахыг онцоллоо. Мөн дүүргийн Засаг даргын 2020 оны “Хороодын Хамтарсан багт чиглэл өгөх тухай” А/291 дүгээр захирамжийг танилцуулав. Тус захирамжийн хүрээнд долоо хоног бүрийн лхагва гарагийг хорооны нийгмийн ажилтнууд зорилтот айл өрхүүдээр орж, нийгмийн үйлчилгээг хүргэх гадуур ажлын өдөр болгож буй юм.
Мөн гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулах чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, чиглэл сэдвээр дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Х.Азбаяр, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэх нь сэдвээр Цагдаагийн Ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Цагдаагийн хошууч Д.Будзаан нар илтгэл хэлэлцүүлж нийгмийн ажилтнууд 2020 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайлангаа хэлэлцлээ.

скачать dle 12.0

Холбоотой мэдээ