Өнөөдрөөс эхлэн эмд-аар хөнгөлөлттэй эм олгож эхэлнэ
2020 оны арваннэгдүгээр сарын 2-ноос улсын хэмжээнд хот, хөдөөгийн бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгож эхэлнэ. УИХ-аар өнгөрсөн наймдугаар сард Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар уг зохицуулалт хэрэгжиж эхэлж буй юм.
Шинэ хууль хэрэгжих болсонтой холбогдуулан ЭМД-аар олгох эмийн нэрсийн жагсаалтыг шинэчлэн гаргаж, өнөөдөр иргэдэд танилцуулж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмэнд 30-70 хувийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргажээ.
Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн жагсаалттай http://www.emd.gov.mn/%d1%8d%d0%bc%d0%b4%d2%af%d0%b7-%d0%b8%d0%b9%d0%bd-%d1%82%d0%be%d0%b3%d1%82%d0%be%d0%be%d0%bb/ холбоосоор орж танилцана уу.