Шинээр нэр дэвшигчид өөрсдийгөө таниулах хугацаа хэрэгтэй гэв



УИХ дахь АН-ын зөвлөл хуралдлаа. Хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцсэн байна. УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 
-АН-ын зөвлөл сонгуулийн тогтолцоон дээр ямар байр суурьтай байна вэ?
-Сонгуулийн тойргийг шинэчилж оруулсны дараагаар шилжилт хөдөлгөөнийг зогсоох зарчмын саналыг АН оруулна. Мөн тооллогын асуудал байна. Цахим тооллого явуулна. Ингэхдээ одоогийн зарчмаар 50 хувийн давхар тооллого байгаа. Үүнийг хэрэгжүүлнэ гэж бодож байгаа.  Нөгөө талаар цахим сурталчилгааны асуудал яригдаж байна. Цахим сурталчилгааг бүрэн хаах нь зөв үү буруу юу гэдгийг бодолцох хэрэгтэй. Ямартай ч сонгууль шударга, будилаангүй явуулна гэж үзэж байгаа. 
-50:26 гэсэн хувилбар яваад байгаа. Энэ талаар?
-Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 26 дээр улс нэг тойрог болно гэвэл жижиг намуудад харшилтай. Энэ парламентад олон намын төлөөллийг бий болгох ёстой. Энэ бол нээлттэй,  сонгодог парламентын зарчим. Тиймээс  ч АН холимог тогтолцооны талаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гээд унасан. АН холимог тогтолцоон дээрээ байр суурь хэвээр байгаа.
-Сонгуулийн сурталчилгааны хугацааг нэмэгдүүлэх үү?
-Сонгуулийн сурталчилгааны хугацааг нэмэгдүүлэх шаардлагатай. Шинээр нэр дэвшигчид өөрсдийгөө таниулах хугацаа хэрэгтэй. Тиймээс 25 хүртэл хоног сурталчилгааг явуулах дээр санал тавьж байгаа. 




скачать dle 12.0

Холбоотой мэдээ