Хяналт шалгалт үргэлжилж байна

Хяналт шалгалтаар ажлын байрны халдвар хамгааллын дэглэм сахисан эсэх, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт болоод зохиомол хомсдол үүсч болзошгүй нөхцөл байдлыг илрүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм.
Мөн шалгалтын бүрэлдэхүүн нөөцийн махны түгээлт, борлуулалтын явцад хяналт тавьж байгаа бөгөөд хяналт шалгалт долоо хоног үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
