Нөөцийн мах борлуулж буй цэгүүдэд ажиллалаа

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Болорчулуун нар  нийслэлийн зарим дүүрэгт байрлах нөөцийн махны худалдааны цэгт өнөөдөр ажиллалаа.
Коронавирус цар тахлын нөхцөл байдалтай холбоотой иргэдийн махны худалдан авалт нэмэгдсэн учир нөөцийн махны тоо хэмжээ, худалдан борлуулах цэгүүдийг нэмэгдүүлэх арга хэмжээг авсан.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн нарын албаны хүмүүс нөөцийн махны 6 цэгт ажиллахад иргэд хорио цээрийн дэглэм баримталж, бөөгнөрөл үүсгэхгүйгээр худалдан авалт хийж байлаа. 
Иргэдийн дунд нөөцийн махны эрэлт ихтэй байгаа учир зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авч байгааг тэнд ажиллаж буй хүмүүс хэлж байв. 

ХХААХҮЯ-ны зүгээс нөөцийн махны тоо хэмжээнд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй учир иргэдийг яарч сандрахгүйгээр эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг даган эрсдэлээс урьдчилан сэргийлж худалдан авалт хийхийг уриалж байгаа юм

     

скачать dle 12.0

Холбоотой мэдээ