Залуу бөхчүүд Юрий Власкогийн ОУТ-ээс 1 алт, 4 мөнгө, 7 хүрэл медаль хүртэв
Чөлөөт бөхийн Европын залуучуудын хошой аварга Юрий Власкогийн дурсгалд зориулсан 23 хүртэлх насны залуучуудын 1997-2002 он/ олон улсын тэмцээн 12 дугаар сарын 2-3-нд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үд хотын спорт цогцолборт болов.
Хоёр дахь удаагийн энэ тэмцээнд Монгол, Казахстан, Киргиз, Тажикистан, ОХУ-ын Буриад, Саха, Тува, Эрхүү, Хабаровск, Кемерово, Красноярск болон Забайкальск хязгаарын 220 тамирчин эрэгтэйчүүдийн 10 жинд өрсөлдөв.
Манай улсаас “Хасу-Мегастарс”, “Тулгат”, “Женко”, “Хангай хүчтэн” клуб, “Хилчин” спорт хороо, Орхон аймгийн “Ирээдүйн одод”, 73 дугаар сургууль, МУБИС-ийн 39 тамирчин Улаан-Үд хотын дэвжээнд хүчээ сорьсноос нэг алт, дөрвөн мөнгө, долоон хүрэл, нийт 12 медаль хүртэв.
Алтан медаль:Чинбатын Алтангэрэл - 97 кг
Мөнгөн медаль:
1. Энхтуяагийн Тэмүүлэн - 70 кг
2. Дамжингийн Батзул - 79 кг
3. Мөнхбаатарын Цогтгэрэл - 86 кг
4. Баярсайханы Билгүүн - 92 кг
Хүрэл медаль:
1. Нармандахын Наранхүү - 57 кг
2. Эрдэнэбатын Төгсжаргал - 61 кг
3. Мэндбилэгийн Тэмүүжин - 74 кг
4. Чойжилсүрэнгийн Гэндэн-Яримпил - 74 кг
5. Дагвадоржийн Оргилох - 86 кг
6. Баярсайханы Батзориг - 92 кг