Эмнэлэг, эмийн сангуудын тусламж үйлчилгээний бэлэн байдлын хяналт үргэлжилж байна
Удирдамжийн хүрээнд 11.20 -ны өдөр Хан-Уул 4, Чингэлтэй 3, Баянгол 5, Сүхбаатар 2, Сонгинохайрхан 3 нийт 5 дүүргийн 17 ӨЭМТ-д хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар ӨЭМТ-д Коронавируст халдварын үед эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар байгууллагын ажилтан албан хаагчдад танилцуулж үүрэгжүүлээгүй, ажиллах хүн, тоног төхөөрөмж, эм хэрэгслийн нөөцийн судалгааг гаргаагүй, сэжигтэй тохиолдлыг тусгаарлах нөхцлийн бүрдүүлэл хангалтгүй, цэвэрлэгээ үйлчилгээ муу, нэн шаардлагатай эм тариа дутагдалтай зэрэг нийтлэг алдаа дутагдал илэрч байна. Тухайн ӨЭМТ-үүдэд алдаа дутагдлыг арилгуулах чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, хугацаатай үүрэг даалгавар өглөө.
Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 52 нийтийн үйлчилгээтэй эмийн санд шалгалт хийлээ. Шалгалтанд хамрагдсан эмийн сангууд үйлчлүүлэгч хоорондын зай барих тэмдэг тэмдэглэгээг хийсэн, гар халдваргүйжүүлэгчийг ажилтан, үйлчлүүлэгчдэд тус тусад нь бэлэн байлгасан, КОВИД-н цар тахлын талаархи анхааруулгыг иргэдэд харагдахаар байрлуулсан байна. Зөрчил дутагдал илрээгүй.
Дeнатуратын спиртын худалдаалалт, гар ариутгах шингэн, маск бээлийний нөөц бүрдүүлэлт, үнийн өсөлтөд анхаарч ажиллах талаар зөвлөгөө өгч, халдвараас урьдчилан сэргийлэх зааварчилгаа өглөө.