Түргэвчилсэн оношлогооны 16 цэгт иргэдээс шинжилгээ авч байна


Одоогоор 7,505 иргэнийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулсан бөгөөд үүнээс 6,505 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилсэн бол 1,005 иргэнийг PCR шинжилгээнд хамруулахад 12 хүн коронавирусийн халдвартай болох нь тогтоогдоод байгаа юм.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Ойрын хугацаанд 4 ба 10 дугаар хорооны нийт 25 мянга орчим иргэнийг шинжилгээнд хамруулах шаардлагатай байгаа тул тухайн хороодод оршин суугчид 19001063 дугаараас зөвлөгөө, шинжилгээний талаарх мэдээлэл авна уу” гэлээ гэж НОБГ-ын БЗД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

