Мэргэжлийн хяналтын байгууллагын цаг үеийн мэдээлэл

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор Мэргэжлийн хяналтын байгууллагын нийт 1400 албан хаагч МХЕГ, НМХГ, 21 аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Хилийн боомтуудад Шуурхай штаб болон эргүүл хяналт, тандалт хийн ажиллаж байна.
ХАЛДВАРГҮЙТГЭЛ: Өнгөрсөн 24 цагийн (2020.11.26-ны 06:00 цагаас 2020.11.27-ны 06:00 цаг хүртэл) хугацаанд улсын хэмжээнд 65,988 м2 талбайд хийгдсэн урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт, 156 объектын 9,348 мк2 талбайд хийгдсэн голомтын эцсийн ариутгал халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллав. Үүнээс нийслэлийн хэмжээнд СБД, БЗД, БГД, ЧД-ийн ковидийн батлагдсан тохиолдол болон хавьтлын явсан маршрутын нийт 13 байгууллага, 1 өрхийн 4436м2 талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллалаа.
ОНЦЛОХ: УОК-ийн шийдвэрийн дагуу Алтанбулаг боомтоор ОХУ-аас 89 ачааны машинаар /ТИР/ 89 жолооч хил нэвтэрсэн бөгөөд 11 жолооч ОХУ-руу хил дээрээс буцсан. Хилээр нэвтэрсэн жолооч нараас асуумж авч биеийн халууныг хэмжин эрүүл мэндийн тандалт хийж тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийлээ. Эдгээр ачааны автомашины 78 жолоочийг коронавирус илрүүлэх шинжилгээнд хамруулан шинжилгээний хариу гарах хүртэл боомт дээр түр тусгаарлаж байна.
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БЭЛЭН БАЙДАЛ: Аймаг, нийслэлийн ЭМГ-тай хамтран эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангуулах дэмжлэгт хяналтыг 13 эмнэлэгт хийж, зөвлөмж хүргүүллээ.
ХОРИО ЦЭЭР, ХЯЗГААРЛАЛТЫН ДЭГЛЭМИЙН ХЭРЭГЖИЛТ: Үйл ажиллагаа нь зогссон аж ахуйн нэгж байгууллагуудад зөрчил илрээгүй.
ХИЛИЙН БООМТ, ГҮНИЙ ХЯНАЛТ: Улс тунхагласны баяртай холбогдуулан 11.26-ны өдөр ихэнх авто замын боомтууд хөдөлгөөнгүй байсан бөгөөд Алтанбулаг, Сүхбаатар, Замын-Үүд, Буянт-Ухаа боомтоор хил нэвтрэн орсон 134 тээврийн хэрэгсэл, 164 жолооч, хилээр гарсан 37 тээврийн хэрэгсэл, 57 жолоочид хяналт шалгалт хийж, тээврийн хэрэгслийг халдваргүйжүүлэлтэд хамруулан халдвараас сэргийлж ажиллалаа. Жолооч нарт  халдварын шинж тэмдэг илрээгүй байна. Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 315 чингэлэг, вагон, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 281 чингэлэг, вагон болон Сүхбаатар өртөөний 1250 м2 талбайд хийгдсэн ариутгал халдваргүйжүүлэлтэд хяналт тавьж ажиллалаа.
АХУЙН БОЛОН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ: Хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагаа эрхлэгч 49 аж ахуйн нэгж, байгууллагад хяналт хийж, зөвлөмж өглөө. Улаанбаатар хотын эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдал устгалын төвлөрсөн байгууламжууд болох “Элемент” ХХК, “Элемент медикал” ХХК-иудад 36 эмнэлэг, 4 тусгаарлан ажиглах байрнаас 3066.2 кг хог хаягдал тээвэрлэж, цуглуулсан . 1868.1 кг хогийг автоклавт халдваргүйжүүлсний дараа булж, 1142.4 кг хогийг шатаах зууханд шатааж устгасан байна.
ШАЛГАН НЭВТРҮҮЛЭХ ТОВЧОО, АГААРЫН ЧАНАРЫН ХЯНАЛТ: Улсын хэмжээнд дотоодын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын 276 цэгээр 6,953 тээврийн хэрэгсэл нэвтрэх үеийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд 283 улсын байцаагч хяналт тавьж, зөвлөгөө өгсөн байна. Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор мал, мах, өндөг ачсан нийт 63 тээврийн хэрэгсэлд халдваргүйтгэл хийхэд хяналт тавин ажилласан.
Зохих зөвшөөрөл бүхий 2 тээврийн хэрэгслээр 36.6 тн түүхий нүүрс дамжин өнгөрчээ. Тавантолгой түлш ХХК 2,363 тн түлш үйлдвэрлэж 1,410 тн түлш борлуулалтад гаргасан байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ