Алтанбулаг боомтоор явганаар 104 зорчигч хил нэвтэрчээ

Сэлэнгэ аймаг дахь Олон улсын авто замынАлтанбулаг боомтын орох чиглэлээрөнөөдөр өглөөний08:00 цаг хүртэлх хугацаанд нийт 20 тээврийн хэрэгсэл болон явганаар 104 зорчигч хил нэвтэрчээ. Эдгээрзорчигчдоос эрүүл мэндийн асуумж авч үзлэг, тандалт хийсэнбайна.
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдлоорхоёрзорчигчийг, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэжигтэй тохиолдлоорхоёр, ажиглалтад 19, Орхон аймаг руу ажиглалтад 44 зорчигчийг тус тус шилжүүлээд байна.Одоогийн байдлаар Алтанбулаг суманд байрших дамжин өнгөрөх байранд 15 зорчигч түр хязгаарлагдаад байгаа ажээ.
Мөн тус боомтоор албаны зорилгоор хил нэвтэрсэн 13 зорчигчоос эрүүл мэндийн асуумж судалгаа авч, эмнэлзүйн  шинж тэмдэг илрээгүй тул зөвлөмж өгч хилээр нэвтрүүлсэнбайна.
МөнУлаанбаатар хотын гүний хяналтын талбай,Сүхбаатар,Орхон,Дархан-Уулаймгийн Гаалийн хяналтын талбайд ачаа буулгахнийт 19 жолоочийг /7 монгол, 12 гадаад/ эрүүл мэндийн үзлэг, тандалтад хамруулан эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй тул хилээр нэвтрүүлжээ. ЭдгээрийгЦагдаагийн байгууллагын хяналт хамгаалалтад авч явуулсанбайна. Бусад жолооч нарт хилийн бүсэд хяналт шалгалт хийж байгаа аж.Дээрх хугацаанд Алтанбулаг боомтын гарах чиглэлээр нийттавантээврийн хэрэгслээр болон явганаар 15 зорчигч хил нэвтэрсэнбайна. 
скачать dle 12.0

Холбоотой мэдээ