Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүддээ баярлалаа
Коронавирусийн тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ цаг үeд цар тахлын голомтод үүрэг гүйцэтгэж буй Сэлэнгэ аймаг дахь хилийн 0101, 0243 дугаар ангийн хилчдэд Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүд өөрсдийн сэтгэлийн хандиваа илгээжээ. Хүнд цаг үед хандив өргөж, урам хайрласан МГЗНХ-ны удирдлага, гишүүд та бүхэндээ Монголын хилчдийн нэрийн өмнөөс баярласнаа илэрхийлье. Та бүхний мэлмий хурц байхын ерөөл өргөж, сайн сайхан бүхнийг хүсье. ХАЙРТАЙ БҮХНЭЭ ХАМТДАА ХАМГААЛЪЯ.