"Хамтарсан баг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн судалгааг 2021 онд хийнэ"

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг сонслоо.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй томоохон бүлгийн нэг бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Энэ бүлэг хүмүүст зориулсан ямар ажил хийж байгаа вэ" хэмээн тодруулав.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Энэ чиглэлд хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа. Тухайлбал, хамтарсан баг тухайн нутаг дэвсгэрт ажиллаж, айл өрхөөр явж судалгаа хийх зэрэг ажлыг 2021 оноос хийж хэрэгжүүлэхээр ажиллаж байна" гэв. 


скачать dle 12.0

Холбоотой мэдээ