Теле хичээлийн талаарх олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээлэл түгээхгүй байхыг хүсье

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг теле хичээл болон цахим хэлбэрт шилжүүлэн ажиллаж байна. Бүх шатны боловсролын байгууллагын 50 мянга гаруй багш нар хичээл, сургалтын үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа юм. 
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, теле хичээлтэй холбоотой мэдээллийг мушгин гуйвуулж, олон нийтэд буруу ташаа ойлголт төрүүлэх мэдээ цацагдах боллоо. 
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажилласан энэ хугацаанд БШУЯ теле хичээлийн үр дүнгийн талаар албан ёсны тайлбар мэдээллийг хийгээгүй болно. Иймд цахим орчинд нэр хаяг, албан ёсны эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл цацагдаж байгааг түгээхгүй байхыг та бүхнээс хүсэж байна.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ