Удирдах ажилтныг босоо тогтолцоогоор томилдог болгохыг өмнөговийн багш нар дэмжиж байна
Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд Боловсролын багц хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэгт оролцсон Өмнөговь аймгийн 15 сумын 150 гаруй багш, ажилтны саналыг сонслоо.
Өмнөговь аймгийн багш нарын хамгийн их дэмжиж буй гурван саналын нэг нь сургууль, цэцэрлэгийн удирдлагыг босоо тогтолцоогоор томилдог болгох тухай байв. Дараагийн санал нь ЕБС-д элсэгчдийн насыг долоон нас болгох талаар байв. Мөн хуулийн төсөлд багш нарын цалинг нэмэгдүүлэхээр тусгаж өгсөнд талархаж байгаагаа илэрхийлж байсан юм.
Боловсролын багц хуулийн төсөл
Хэлэлцүүлгийг орон даяар өрнүүлж байна
Өмнөговь аймгийн багш нар саналаа хэллээ