Нүхтэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ ХОЁР ДАХИН өссөн

Засгийн газрын тогтоол гарснаас хойш хоёр хоногийн хугацаанд цаашид баримжаалж болох тооцоо хийгдсэн. Нийт хэрэглээний 96 хувь нь ахуйн хэрэглэгч байна. Тэр дундаа гэр хорооллын хэрэглэгчид. Орон сууц болоод ААН-ийн эрчим хүчний хэрэглээ 6-7 хувьтай байна. Хэрэглээ өсөж байгаа гэр хорооллын амины орон сууцны нэг хэсэг Нүхтэд байгаа. Нүхтэд цахилгаан эрчим хүчний хэрэглээ хоёр дахин өссөн байна. Ашигладаггүй байр, орон сууцаа халааж байна хэмээн Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээллээ.