Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн гадаад паспортыг 09:00-18:00 цагийн хооронд олгож байна

 
Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдэд гадаад паспортыг нь олгож эхэлжээ.
Тодруулбал, гадаад улс орнуудаас тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирсэн иргэдийн гадаад паспортыг ОБЕГ-т байрлаж байсан УОК-ын Шуурхай штабаас олгож байсан.
Монгол Улсад коронавируст халдварын тохиолдол бүртгэгдэж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан гадаад паспорт олгох ажлыг түр зогсоогоод байсан юм.
Харин Даваа гарагаас эхлэн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд гадаад паспортаа Хил хамгаалах ерөнхий газраас ажлын өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд авах боломжтой болсон гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ