БНСУ-аас тусгай үүргийн онгоцоор 261 иргэн ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр зургаан хүүхэд , 255 том хүн эх орондоо ирлээ. Эдгээр иргэдээс транзит нислэгээр ирсэн 11 зорчигчийг ХӨСҮТ-д, 24 зорчигчийг Цэргийн төвэмнэлэгт тусгаарлаж, үлдсэнийг нь бусад амралтын газар тусгаарлажээ.
Энэхүү нислэгээр Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын хоёр байцаагч болон ХӨСҮТ-ийн нэг эмчийн бүрэлдэхүүнтэй багзорчигчдын халууныг хэмжиж, хяналт тавьж явсан байна.
Тусгай үүргийн онгоцонд зорчигчдоос гадна 3.8 тонн ачаа тээвэрлэсэн бөгөөд үүнд нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, оношилгооны тоног төхөөрөмжүүд багтсан аж.
Харин Улаанбаатар-Токио чиглэлийн тусгай нислэг өчигдөр 13:05 цагт Улаанбаатараас хөөрсөн бөгөөд өнөөдөр 13:05 цагт Улаанбаатарт ирэх юм. Тус нислэгээр 255 хүн ирэхээр суудлаа баталгаажуулжээ.
Б.Хонгорзул
скачать dle 12.0

Холбоотой мэдээ