Тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг дараахь зочид буудлуудад тусгаарлана

Эдгээр тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг дараахь зочид буудал, амралтын газруудад тусгаарлах хуваарь гарсныг УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.Тухайлбал, энэ сарын 27-ны өдөр Франкфурт-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирэх иргэд хуваарийн дагуу “Мичид”, “Намуун”, “Тайж”, “Монголика” зочид буудлуудад,
27-ны Сидней-Улаанбаатарын нислэгийн зорчигчид “Зүчи”, “Дрийм” зочид буудлууд болон “Сэлбэ” амралтын газар,
30-ны Нурсултан-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирэгсэд “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудлууд, “Багабаян” амралтын газар,
31-ны Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирэх иргэд “Кентавр”, “Корпорейт” зочид буудал, “Энхсаран” амралтын газарт тусгаарлагдана.
Мөн өмнөх тусгаарлалтаас суларсан байруудад л дарааллын дагуу дараагийн тусгай үүргийн нислэгийн зорчигчдыг хүлээн авдаг учир “Энэ зочид буудалд тусгаарлагдахгүй, өөр газар байрлана” гэх боломжгүйг УОК-ын Шуурхай штабаас анхаарууллаа.