“Юнител групп”-ээс тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэв
Үндэсний үүрэн холбооны оператор компани “Юнител групп”-ээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 8.000.000 төгрөгийн үнэ бүхий 24 ширхэг суурин утсыг сарын хэрэглээний эрхтэй сим картын хамт өнөөдөр хандивлалаа.
Энэ үеэр ОБЕГ-ын Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газрын дарга, дэд хурандаа Ч.Цогбаяр “Коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байгаа Юнител группын хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэн ерөөе” гэлээ.
“Юнител” групп нь өнгөрсөн гуравдугаар сард коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, 50 сая төгрөгийг бэлнээр, 500 хүн онлайнаар хурал хийх боломжтой хурлын системийн жилийн эрх, хуралд шаардлагатай 50 ширхэг веб камер, Онцгой комиссын Улаанбаатар, орон нутгийн постуудад 50 ширхэг гэр интернетийг бүтэн жилийн эрхтэй, 450 ширхэг 12 GB дата бүхий 8000 төгрөгийн цэнэглэгч карт буюу нийт 100 сая төгрөгийг хандивлаж байсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.