Баянхонгор аймагт архи, согтууруулах ундаа худалдан борлуулахыг ХОРИГЛОЛОО
Өнөөдөр Баянхонгор аймгийн Онцгой комиссын хуралдаан болж архи согтууруулах ундааг тодорхойгүй хугацаагаар худалдан борлуулах, түгээхийг хориглолоо. Архины хэт их хэрэглээнээс үүдэн гэмт хэрэг, зөрчил ихсэж байгааг хуралдааны үеэр онцолсон байна.
Мөн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед караоке, бар, цэнгээний газрууд, спорт, фитнесс заалуудын үйл ажиллагаагтодорхойгүй хугацаагаар хаах, тусгаарлалтын байруудын тоог нэмэгдүүлэх, халдвар хамгааллын хувцас, бодис, бусад нөөцийг тодорхой тоогоор нэмэгдүүлэх, хогийн цэгт эрүүл мэндийн байгууллагын эрсдэлтэй хог хаягдлыг шатаах
зуух байгуулах, иргэдээр халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдүүлж хэвшүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргасан байна.
Дээрх шийдвэр энэ сарын 22-ноос эхлэн хэрэгжиж эхлэх юм байна.