Ил уурхайнхан экг-12к экскаваторыг хугацаанаас нь сарын өмнө угсарч, түүхэн амжилт тогтоолоо


Түүхэндээ анх удаа нэг экскаваторыг 35 хоногт чанарын өндөр түвшинд угсарсан Ил уурхайнхан 2020 оны хөрөнгө оруулалтаар нийт хоёр ширхэг ЭКГ-12К экскватор, нэг СБШ-250 өрмийн машин угсарч, ашиглалтад хүлээн авчээ. Энэхүү уулын үндсэн гурван техник ажилд гарснаар Эрдэнэт үйлдвэрт 1,9 тэрбум төгрөгийн эдийн засгийн үр ашиг өгөх юм. Энэ нь Ил уурхайн хамт олны зүгээс үйлдвэртээ болон улс орондоо барьж буй бэлэг болж байна гэж Үйлдвэр техникийн албаны дарга Ц.Шинэдорж ярилаа. Шинэ ЭКГ-12К экскаватораар хүч нэмснээр Ил уурхайд нийт 11 экскаватор, 7 өрмийн машин уулын ажил гүйцэтгэхээр боллоо.