Хяналт шалгалтын ажилд хүч нэмэгдүүлж явуулын найман пост ажиллуулж эхэллээ

Орхон аймгийн Онцгой комиссын шуурхай штаб өнөөдөр /2021.01.03/ хуралдлаа. Улаанбаатар хотод үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Орхон аймаг хяналт шалгалтаа чангатгах шаардлагатай гэж үзэж шуурхай штабын зүгээс зарим арга хэмжээг авч ажиллахаар боллоо. 
        Тодруулбал өнөөдрийн байдлаар манай аймгийн авто замуудад байнгын хяналттай 3 пост ажиллаж байгаа. Хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, хяналт шалгалтыг чангатгах үүднээс нэмж явуулын найман пост ажиллуулах үүргийг албаныханд өглөө. 
       Эдгээр хяналтын постуудад гарч буй албан хаагчид зорчих зөвшөөрөлгүй нийтийн тээвэр, түүгээр зорчиж буй иргэдэд хяналт шалгалт хийн, Орхон аймаг руу нэвтрүүлэхгүй байх үүрэгтэй. 
      Иргэд зөвшөөрөлгүй тээврийн хэрэгслээр “хулгайн замаар” Орхон аймагт нэвтрэхийг завдсан тохиолдолд явуулын хяналтын постуудад саатуулагдаж Улаанбаатар хот руу буцах эсвэл Орхон аймагт 14 хоног тусгаарлагдах нөхцөл байдал үүснэ. Хэрэв тусгаарлагдах бол энэ хугацаанд гарах бүхий л зардлыг иргэн өөрөө хариуцах юм байна. 
      Иймд зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд зорчих хөдөлгөөн хийж аюул эрсдэл үүсгэхгүй байхыг ард иргэдэд анхаарууллаа. 



скачать dle 12.0

Холбоотой мэдээ