"Хулгайн замаар постоор нэвтрэхийг завдсан 22 иргэнийг саатуулжээ
Улсын онцгой комиссын шийдвэр, улс даяар тогтоосон хорио цээрийн дэглэмийг зөрчин Дархан-Уул аймгаас "хулгайн" замаар зөвшөөрөлгүй авто машин хөлслөн ирж постны ойролцоо буун явганаар пост нэвтрэхийг оролдсон хариуцлагагүй 22 иргэнийг Шарын голын пост дээр саатуулжээ. Сумын ШУУРХАЙ ШТАБ нэгдсэн журмаар авчирч сумын Эрүүл мэндийн төвд анхан шатны үзлэг хийн, асуумж авч иргэн бүр хариуцлагатай байх талаар анхааруулга, зөвлөгөө өгчээ.
Ийм зөрчил гаргаж, сумын шуурхай штабт хүндрэл учруулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахыг анхааруулж байна.
Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 150,000 төгрөгөөр торгох хуулийн заалттай юм.