Хакухо М.Даваажаргал коронавирусийн халдвар авчээ
Хакухо М.Даваажаргал коронавирусийн халдвар авчээ
Японы мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал коронавирусийн халдвар авсан тухай Сумо бөхийн холбооноос мэдээллээ.
Уг мэдээлэлд Хакухо М.Даваажаргалд шинж тэмдэг илэрсэн тул нэгдүгээр сарын 5-ны өглөө коронавирусийн PCR шинжилгээ өгчээ. Улмаар түүний шинжилгээний хариу ЭЕРЭГ гарч халдвар авсан болох нь батлагдсан байна.
Одоо аваргын дэвжээний бөхчүүдээс PCR шинжилгээ авч эхэлжээ.