Тагнуулын нисэх онгоцнууд Солонгосын хойг дээгүүр нислэг үйлджээ

АНУ-ын Агаарын цэргийн хүчнийBoeing“RC-135S” тагнуулын нисэх онгоц БНСУ болон БНАСАУ-ын хил орчимд нислэг үйлджээ.

Нисэх онгоц Окинава дахь Америкийн баазаас хөөрч, БНАСАУ-ын зүүн эрэг орчмоор ниссэн байна. Үүнээс гадна “Boeing E-8C” тагнуулын нисэх онгоц Солонгосын хойг дээгүүр нислэг үйлджээ. Удаа дараа пуужин харваад буй БНАСАУ-тай харилцаа хурцдаад буй энэ үед АНУ-ын Агаарын цэргийн хүчин тагнуулын нислэгээ эрчимжүүлжээ. Сохэ талбайд хоёр чухал туршилт явуулснаа БНАСАУ-ын эрх баригчид 12 дугаар сард мэдэгдсэн юм. Туршилтын үр дүнг эрх баригчид АНУ-ын цөмийн аюул заналхийллийг тогтоон барихад ашиглах болно хэмээн  Солонгосын Ардын армийн ерөнхий штабын дарга Пак Чон Хон мэдэгдсэн байна.
скачать dle 12.0

Холбоотой мэдээ