Б.Одбаярт БНСУ-д буцаж ирж МЭДҮҮЛЭГ өгөхийг сануулжээ

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр болон түүнийг дагалдан явсан А нар аравдугаар сарын 31-ний өдөр онгоцны үйлчлэгчийн биед хүрсэн буюу бэлгийн халдлага үйлдсэн хэргээр Өмнөд Солонгосын цагдаад саатуулагдсан талаар өмнө нь бид мэдээлсэн. 
Түүнийг Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор зорчиж явахдаа онгоцны үйлчлэгч болох 20 настай эмэгтэйн биед хүрсэн, мөн А гэгч монгол иргэн үйлчлэгчийг мөрөөр нь тэвэрсэн үйлдэл гаргасныг буруутгаж, тус улсын цагдаагийн алба хаагчид саатуулсан талаар Өмнөд Солонгосын хэвлэлүүд анх мэдээлсэн юм. 
Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн мэдээлснээр тухайн өдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяраас цаг гаруй хугацаанд байцаалт авчээ. Мөн тус агентлаг Б.Одбаяр нь "Би энэ явдалд хамаагүй. Миний ард сууж явсан хүнтэй холбоотой" гэж мэдүүлсэн талаар бичжээ. Мөн онгоцны хоёр үйлчлэгч мэдүүлэг өгсөн байна.
Өмнөд Солонгосын тал арваннэгдүгээр сарын 1-нд түүнийг Индонез руу нисэхийг нь зөвшөөрч, цааш явуулсан ба Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Индонезод болох Үндсэн хуулийн шүүхийн хуралд оролцоод буцах замдаа БНСУ-аар дайрч дахин мэдүүлэг өгөхөөр болсон хэмээгдэж буй.
Yonhap агентлагийн мэдээлснээр хэрвээ Б.Одбаяр нь Монгол руу буцах замдаа БНСУ-аар дайрахгүй, өөр нислэгээр шууд явбал ямар ч мөрдөн байцаалт явуулалгүйгээр  хэргийг Прокурорт шилжүүлэх аж. Тус улсын хуулиар бол энэ тохиолдолд 1 жилийн хорих ял оноох юм уу 3 сая воноор торгох заалттай аж. 
Х.Доржпалам
Эх сурвалж: Zindaa.mn
скачать dle 12.0

Холбоотой мэдээ