"Nirvana" хамтлагийн клипийг нэг тэрбум хүн үзжээ
"Smells Like Teen Spirit" дууны клипийг YouTube суваг дээрээс үзэгчдийн тоо нэг тэрбумаас давлаа. Хамтлагийн албан ёсны хуудсанд уг дууг 10 жилийн өмнө нийтэлж байжээ. Харин эх бичлэг нь 1991 оны бүтээл юм.
NME хөгжмийн хэвлэлд тэмдэглэснээр, уг дуу хамгийн олон хандалт авсан 1990-ээд оны клипүүдийн хоёрт бичигдэж байна. "Guns N 'Roses" хамтлагийн "November rain" дууг хамгийн их буюу нэг тэрбум үзээд байгаа аж.Харин "Cranberries" хамтлагийн "Zombie" дуу ойролцоогоор 980 сая үзэгчтэй болжээ.
"Smells Like Teen Spirit" нь Нирванагийн шилдэг дуунуудын нэг юм. Энэ дуу "Rolling Stone" сэтгүүлийн бүх цаг үеийн хамгийн агуу 500 дууны жагсаалтад 9-р байранд орж байжээ.Харин видеоклип нь MTV Video Music Awards-ын хоёр шагнал хүртсэн юм.