ЭМДЕГ: Эмнэлэгт ЭМД-ын дэвтэргүйгээр регистрийн дугаараар болон хурууны хээг уншуулж үзүүлэх боломжтой

 Эрүүл мэндийн даатгалын лавлах 1800-1363 дугаарын утсанд иргэдээс ирж байгаа нийт дуудлагын 60 гаруй хувь нь Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой асуултууд байна. Тиймээс ЭМДЕГ-аас  иргэдээс ирж байгаа эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой асуултуудад хариулт өглөө.
- Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг заавал нөхөн төлөх ёстой юу?- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн бүр эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй. Албан журмын даатгал нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран  эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурладаг.
Эрүүл мэндийн даатгалаа төлснөөр таны  ойр дотны хүмүүст тань болон өвчний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүмүүст хэрэгцээ тохиолдсон  үед тэдний санхүүгийн эрсдэлийг хуваалцаж эрүүл саруул болж, амьдралын чанараа сайжруулахад тусална.
- Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хэлж өгнө үү?        2016 он  46,080 төгрөг,    
2017он  57,600 төгрөг,    
2018 он 28,800 төгрөг,
2019 он 38,400 төгрөг,  
2020 он 50,400 төгрөг,  
2021 он 50,400 төгрөг төлнө. 
- Зарим эмнэлэгт үзүүлэх гэхээр эрүүл мэндийн дэвтэргүй бол үйлчлэхгүй гээд байх юм.
- Эрүүл мэндийн даатгалын цахим системд шилжсэнээр тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын дэвтэр шаардахгүйгээр таны регистрийн дугаараар болон хурууны хээг уншуулж үзүүлэх боломжтой болсон.


скачать dle 12.0

Холбоотой мэдээ