Гадны мэдээллийн агентлагууд МУ-н ЕС огцорсныг хэрхэн онцлов

 
МУ-ын ЗГ-ын нөхцөл байдлын талаар гадны томоохон мэдээллийн агентлагуудад мэдээллэснээс онцолвол  
COVID-19 жагсаалын дараа Монгол Улсын Ерөнхий сайд огцорлоо. УЛААНБААТАР ХОТ - Ковид-19 цар тахал дээр Засгийн газраас авч байгаа үйл ажиллагаатай холбогдуулан Нийслэл Улаанбаатар хотод эсэргүүцлийн жагсаал хийсний дараа Монгол Улсын парламент Ерөнхий сайд Ухнаагын Хүрэлсүхийг огцруулах шийдвэрийг гаргалаа гэж Төрийн мэдээллийн агентлаг Монцамэ мэдээлэв. 
COVID-19 вирус авсан өвчтөн болон түүний шинэ төрсөн нярай хүүхдэд ёс зүйгүй хандсан гэж Монголчууд үзсэнтэй холбогдуулан Лхагва гарагт уг эсэргүүцлийн жагсаал болсон юм. 
У. Хүрэлсүх Пүрэв гарагт огцрох өргөдлөө өгөхдөө “Хариуцлагыг өөр дээрээ хүлээж, олон нийтийн шаардлагыг хүлээж авах ёстой” гэж мэдэгджээ. Өнгөрсөн зургадугаар сард Монгол Ардын Намаас сонгуульд нэр дэвшсэн У.Хүрэлсүх нь үнэмлэхүй ялалт байгуулсан боловч улс төрийн тогтворгүй байдал газар авсаар байна. Түүний оронд Засгийн газрын тэргүүн нарийн бичгийн дарга Лувсаннамсрайгийн Оюун-Эрдэнэ томилогдоно гэж Монцамэ агентлаг мэдээллээ. Видео бичлэгээс харахад өвчтөн тэсгэм хүйтэн нөхцөлд гэрийн халад, шаахайгаа өмссөн байдалтай нялх хүүхдээ дагуулан Монгол Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төвийн харьяаллын тусгаарлалтын газарт нүүлгэн шилжүүлж буй үйл явц гарч байна. Энэхүү эсэргүүцлийн жагсаал нь эрүүл мэндийн салбарын өндөр албан тушаалтнуудыг ажлаас нь халахад хүргэсэн юм. Мөн Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайд мөн огцрох өргөдлөө өгсөн. Нөгөө талаар энэхүү үйл явдал нь Монгол Улсын эдийн засгийн байдалд олон нийтийн дургүйцэл нэмэгдэж, ажлын байрны хомсдолтой холбоотойгоор үүсчээ. Одоогийн байдлаар COVID-19 цартахлын эхэн үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас магтаал сайшаал хүртэж байсан Монгол Улс өнгөрсөн 11 сард ОХУ-аас халдвартай жолооч нэвтэрснээс үүдэлтэй коронавирусын дэгдэлттэй тэмцэж байгаа ба 3 сая орчим хүн амтай тус улсад одоогоор 1584 тохиолдол бүртгэгдээд байна. У.Хүрэлсүх огцрохдоо хэлсэн үгэндээ Монголд өнөөг хүртэл COVID-19-ийн улмаас нас барсан тохиолдол гараагүй гэж хэлсэн бол ЭМЯ-аас гурван хүний амь нас эрсэдсэн гэж мэдэгдээд байна. 
Эх сурвалж: Japan TimesМонгол Улсын Ерөнхий сайд огцорч, Ерөнхийлөгчийг Ковидын эсрэг жагсаалд буруутгав Засгийн газрын Ковид-19 цартахлын хяналтын арга хэмжээг эсэргүүцэн нийслэл Улаанбаатар хотод жагсаал хийснээс нэг өдрийн дараа Монгол Улсын Ерөнхий сайд огцорлоо. Жагсаалын үеэр засгийн газрын ордны гадаа олон зуун хүн цугласан ба дараагийн өдөр буюу Пүрэв гарагт Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх огцорч, Засгийн газраа тараах саналаа өргөн барьсан юм. Монголын Ардын Намын хяналтад байдаг Хүрэлсүхийн засгийн газар намын олонхийн саналаар огцрох өргөдлийг хүлээн авч орцруулсан билээ. 
Ерөнхий сайд Пүрэв гаригт хэлсэн үгэндээ өрсөлдөгч Ардчилсан намаас Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгыг эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулсан гэж буруутгасан бөгөөд энэ оны сүүлээр бүрэн эрхийн хугацаа нь дуусч байгаа МУ-н ерөнхийлөгч Баттулга Хүрэлсүхийн хэлсэн үгэнд цочирдсоноо илэрхийлсэн юм. "Монгол Улсын Ерөнхий сайд яагаад Монголын ард түмний итгэлийг бууруулж, үндэсний эв нэгдлийг алдагдуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг илт гүтгэн доромжилсон ийм үйлдэл хийв гэж би гайхаж байна" гэж Баттулга Ерөнхийлөгчийн вэб сайтад бичсэн бичлэгэнд дурджээ.
 Коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон тул нийслэлийн 1-р амаржих газраас дан халаттай эхийг яаралтай гаргаж байгааг харуулсан бичлэг интернэтээр тарсны дараа эсэргүүцлийн жагсаал эхэлсэн юм. Жагсагчид Лхагва гарагт түүнтэй зөв бус харьцсан хэмээн эсэргүүцэж засгийн газрын ордны төв талбай дээр цугларч, зарим нь тухайн эмэгтэйг дэмжиж байгаагаа илэрхийлж зөвхөн халат, шаахай өмссөн байв. Жагсаал цуглаан өргөн цар хүрээтэй биш байсан ч, -40 хэм (-40 Фаренгейт) хүртэл хүйтрэх өвлийн шөнө хүртэл үргэлжилсэн юм. Жагсагчид өргөтгөсөн хөл хорио, хөдөлгөөнийг хязгаарласан, хилээр орох гарахыг хориглосон зэрэгт илүү ихээр сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байв. Орос, Хятадын хоорондох далайд гарцгүй 3.3 сая хүн амтай өргөн уудам улс одоог хүртэл бусад орныг цөхрүүлж буй коронавирусын олон тооны дэгдэлтээс зайлсхийж чадаж байна. Монгол Улс 3-р сараас хойш нийт 1600 хүрэхгүй халдварын тоо бүртгэгдсэн бөгөөд Пүрэв гарагийн байдлаар 526 идэвхтэй тохиолдолтой тэмцэж байна. 
Эх сурвалж: Bloomberg


скачать dle 12.0

Холбоотой мэдээ