“Таван толгой түлш” компанийн ажилтан нүүрс холигч төхөөрөмжид хавчуулагдаж нас баржээ
“Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн ажилтан нүүрс холигч төхөөрөмжид хавчуулагдаж нас барсан осол өчигдөр өглөө гарчээ.
Тодруулбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэр төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг нэгдүгээр сарын 27-ны өглөө 07:19 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 14 км замыг туулан 07:44 цагт очиход тус байгууллагын ажилтан, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны харьяат иргэн /22 настай, эрэгтэй/ нүүрс холигч төхөөрөмжинд цэвэрлэгээ хийх явцдаа хавчуулагдаж нас барсан байжээ. Аврагчид талийгаачийн цогцсыг төхөөрөмжөөс гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эргүүлийн офицерт хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ