Австрали улсад үйлдвэрлэсэн шинэ тоног төхөөрөмжүүд суурилуулна

Мөн Нунтаглан баяжуулах хэсэгт Зэс-молибденыг салгах секц дээр Япон улсад үйлдвэрлэсэн “Tower mill ETM-700” төрлийн босоо тээрэм анх удаа суурилуулах ажил хийгдэж байна. Босоо тээрмийн өндөр нь 12,046 м бөгөөд тээрмийг суурилуулснаар зэс молибденыг салгах процесст эерэг нөлөө үзүүлж металл авалт нэмэгдэх аж.
“Шинэ төхөөрөмжүүд ашиглалтад орсноор ММС тээрмийн 250-350 цагт хийгддэг хуяг солих засварын ажлыг 150-200 цагт багтаан хийнэ. Зөвхөн нэг тээрмийн засвараас 100 цаг хэмнэж 40,000 тн хүдэр боловсруулна. ММС№1, ММС№2 тээрмүүдэд жилд нийт дөрвөн удаа хуяг солих засварын ажил хийдэг. Нэг жилд төлөвлөгөөнөөс 160,000 тн хүдэр нэмж боловсруулах боломжтой” гэж Баяжуулах үйлдвэрийн Засварын хэсгийн дарга Д.Наранбаатар ярилаа.